МУБИС-ийн багш, доктор На.Сүхбаатар ОХУ-ын Халимаг улсад ажиллаж байна

1НХУС-ийн багш, “Тод номын гэрэл” төвийн гүйцэтгэх захирал На.Сүхбаатар ОХУ-ын Халимаг улсад ажиллаж байна. Түүнийг Халимагийн улсын их сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзан Халимагийн УИС–МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилцахын хамт На.Сүхбаатар багш энэ үеэр НХУС-ийн захирал, проф Ж.Батбаатарын мэндчилгээг уламжилсан байна.
МУБИС–иас нэг жилийн хугацаатай 20 оюутан тус сургуульд амжилттай суралцаж байгаа бөгөөд цаашид магистрантын сургалтын хамтарсан хөтөлбөрийг эхлүүлэх боломжийн тухай ярилцан Халимагийн УИС-иас МУБИС-ийг түшиглэсэн Орос хэлний сургалтын төв байгуулах зэрэг олон санал дэвшүүлжээ. На.Сүхбаатар багш МУБИС-иас Халимагийн Их сургуульд суралцаж буй оюутнуудтай уулзан энэ үеэр НХУС-ийн захирал Ж.Батбаатарын мэндчилгээ, захиас сургаалыг уламжилж, түүний илгээсэн чихэр, ааруулыг гардуулж өгчээ. Мөн оюутнуудын амьдарч буй байр, сургалтын орчинтой танилцаж, хамт үдийн хоол идэн оюутнуудыг хариуцсан холбогдох албаны хүмүүс, байрны захирал зэрэг хүмүүстэй уулзсан байна. Манай оюутнууд сургалтын чанар сайн, байр сууц тохитой, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
2 3 4 5
Т.Дуламрагчаа
Эх сурвалж: http://www.msue.edu.mn/

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …