“Эсэргүү Дашнамжил” нэртэй шинэ номын нээлт боллоо

10956025_1413082102319644_2038139745_nДорнод аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарын “Эсэргүү Дашнамжил” нэртэй шинэ номын нээлт өнөөдөр Интерном номын  дэлгүүрийн II давхарт боллоо.
“Намын эсрэг бүлэг” гэх улс төрийн зохиомол хэргээр хэлмэгдсэн А.Дашнамжил болон журмын найз нөхдийнх нь түүх, намтар нийгмийн сайн сайхан, шударга ёс, эрх чөлөөний төлөө хийж байсан ажил үйлсийг түүний хүү Д. Цогтбаатар энэхүү номонд бодитой баримтаар оруулсан байна.

Ю. Цэдэнбалын ажлын дутагдлын эсрэг шүүмжлэлийг “Намын эсрэг” гэж, шүүмжлэгчдийг “намын эсрэг бүлэг” гэгч нэр хаяг өгч, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1964 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зөвлөгөөний 780 дугаар тогтоолоор “..Лоохууз, Нямбуу, Сурмаажав” нараас намын эсрэг үйлдсэн бүлэглэсэн үйл ажилгаанд оролцсоны учир үзэл суртлын зааварлагч А.Дашнамжилыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хатуу арга хэмжээ авахуулхаар Намын Хянан шалгах Хороонд шилжүүлсүгэй” гэж заажээ.
Хугацаагүй цөллөгийн хатуу, харгис шийдвэр биеллээ олж, тухайн цаг үеийн Монгол Улсыг удирдаж байсан хүмүүсийн сэтгэлгээний мөн чанар, ажилчин хүний ажилыг хэрхэн үнэлж байсан том томруун жишээ болон түүхэнд үлдсэн байна. Цөллөгт явуулахдаа эхнэр, хүүхдүүдтэй нь цөллөсөн нь эргэж харахгүй бөгөөд хугацаагүйг илэрхийлж байсан байна. 
10904678_1413082085652979_43075888_n
“Амьд сэрүүн байхад нь хэлж үзээгүй үгээ, энэхүү номонд бодитой баримтаар үлдээлээ” гэдгээ А.Дашнамжил агсны хүү Д.Цогтбаатар хэлсэн юм.
Тус ном нь жирийн иргэн хүн төр, засгийн бурангуй үзэл, алдаа дутагдлыг хэрхэн шүүмжилж, засч залруулж чаддагийн бодитой жишээг харуулжээ. Мөн өвөг дээдсийн удам, гарал үүсэл , нутаг орны талаар тус номонд дурджээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Ардын уран зохиолч П.Бадарч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Галсан тэргүүтэй хүндэт зочид оролцож сэтгэлийн үгээ хэлсэн юм.

Унчигч та бүхэндээ Урлагийн гавъяат зүтгэлтэн Т. Галсангийн А.Дашнамжил агсанд зориулан бичсэн “Нууц түлхүүр” шүлгийг хүргэж байна.

10965554_1413082115652976_1116564159_n

“НУУЦ ТҮЛХҮҮР”


Д- Далан жилийн хүндтэй давс үүрээд яс нь хэврэгшсэн ч,
     Дайсны бахыг ханаагүй чи – даамай хатуужилтай эр хүн
А- Амьдаараа булуулж тамлагдсан ч. Ариун үннийг өмөөрөх
     Аугаа зориг нь моохогүй чи – аугаа тэмцэгч эр хүн
Ш- Шанзны эгшиг сайхан ханиа зуурдаар алуулсан ч,
     Шалдан өссөн үрсээ элс өмхүүлээгүй чи – эцэг хүн
Н- Нам төрийг ээлж халаагүй өмчилсөн баастай бурханд
     Намминчлан мөргөж, их тэмцлээсээ урваагүй чи- шударга хүн
А– Амьсгалахаас бусад эрхээ атгаалжин мангаст хураагдсан ч
      Атаатаны ууланд сөхрөөгүй а яа чи – чин зөригт эр хүн
М– Манлайлан тэргүүний сэхээтнүүдээ хүчирхийллийн мунаар гөвшихөд
     Маанаг болоогүй, мал болоогүй чи – гэгээн оюунт эр хүн
Ж– Жавар хэдий ташигнаж, жанжлан түх хадаалавч
     Жам нь дэлгэрч хавар болдогийг мартаагүй чи- ухаантай монгол хүн
И– Итгэл сэтгэлээ гэгээгүй, идэрхэг боохой явсанаас
    Идүүрийн нохой болоогүй чи – жинхэнэ эр хүн
Л– Лайтай гайтай урвагчид лаазалсан жараахай шиг цадсан ч
    Лавдуу шавдуу үйлсээсээ няцаа нь үгүй чи –эр хүн , чи монгол эр хүн

10951128_1413082142319640_349075997_n 10968185_1413082068986314_1712032974_n 10967942_1413082105652977_358592058_n 10965723_1413082155652972_1893368170_n 10968214_1413082132319641_410132479_n

Н.Тилеген

Ugluu-logo20

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.