Ажил хэрэгч хүний баримтлах 10 зарчим

60487b523441d1c0greatТа өөрийгөө хэр ажил хэрэгч гэж боддог вэ?

Ажил дээрээ биеэ хэрхэн зөв авч явдаг вэ?

Эдгээр асуултанд хариу авахыг хүсвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

1.Ямар ч жижиг зүйлд хариуцлагатай ханд.
Ажлаас хоцрох нь үргэлж ажилд садаа болдог бөгөөд хариуцлагагүй, найдваргүй этгээд болохыг чинь гэрчилдэг. Дарга чинь таны хоцролтыг өөрийгөө хүндэтгэхгүй байгаагийн илрэл гэж үздэг учир дэвших тухай санасны ч хэрэггүй. Гэнэт ажил гараад хоцрохоор бол ажил руугаа утасдан мэдэгдэж бай.

2.Хов жив бүү ярь.
Хувийн асуудлаа нууцалдгийн адил албаны нууцыг ч хадгалах нь таны үүрэг. Хамт ажиллагсдынхаа хувийн амьдралын талаар сонссон бол цааш нь дамжуулж бүү ярь.

3.Сайхан сэтгэлтэй, эелдэг бай.
Хүмүүс танд дургүйцлээ илэрхийлж муухай ааш гаргавал тэднийг ойлгохыг хичээж аль болох эелдэг найрсаг бай.

Бид янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй тулгардаг. Ажил хэргийн шугамаар харьцдаг хүн бүртэй найзлах албагүй, бүгдтэй нь зүй зохистой, нөхөрсөг харьцах хэрэгтэй. Өөдрөг, сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс илүү амжилтанд хүрдэг юм. Мэдээж сэтгэл санаа тавгүй үедээ инээгээд байх хэцүү. Ийм үед тэвчээртэй байж ажилдаа анхаарлаа төвлөрүүл.

4.Зөвхөн өөрийгээ биш бусдыг ч хүндэл.
Бусдын саналыг хүндэтгэ. Үзэл бодлыг нь зөв ойлгохыг хичээ. Хамт ажиллагсад болон даргынхаа шүүмж  зөвлөгөөг сонс. Шүүмжлэхэд нь бүү бухимд. Танд бусдын туршлага зөвлөгөө асар үнэтэй.

5.Зохистой хувцасла.
Хамт олныхоо дунд байхдаа бусдыг яаж хувцасласныг хар, үлгэр ав. Тэгэхдээ яг дуурайх хэрэггүй. Өөрийнхөө таашаал, боломжийг тооцоол. Гүйцэтгэж буй ажилдаа тохируулан хувцаслах нь хамгийн зөв.

6.Үгээ цэгнэ.
Санаагаа бичгээр болон амаар ойлгомжтой, товч бөгөөд тодорхой илэрхийлж бай. Алдаагүй зөв ярьж, бич. Элдэв гаж үг хэллэг ямар ч үед бүү хэрэглэ. Үүнийг амьдралынхаа нэг зайлшгүй дүрэм болго.

7.Бусдад сэтгэлээсээ ханд.
Бусдад санаа тавьж, сэтгэл харамгүй тусалж дэмж.

8.Үргэлж инээмсэглэж бай.
Ажил хэргийн харилцаа хүнд үргэлж баяр баясгалан авчирдаг гэвэл ташаа ойлголт. Гэхдээ таны эрхэлж буй ажил танд сэтгэл ханамж авчрах ёстой. Та ёс суртахууны хувьд сэтгэл хангалуун байж чадах тийм л ажилтай болохыг хичээ.

9.Бусдыг анхааран сонсож, мөн өөрийгээ сонсгож чаддаг бай.
Хамт олон доторх харьцаа 2 талтай байх ёстой. Ийм тохиолдолд л ажил үр дүнд хүрнэ. Харилцан ярьж байгаа хүнээ анхааралтай сонсч, өөрөө ч ярьж чаддаг бай. Харилцан ярихыг хичээ. Харилцан ярьж, зөвлөлдөж байж зөв шийдвэрт хүрнэ.

10.Ажлаа бүү умарт.
Юуны өмнө та ажилтан, таныг хөдөлмөрийн чинь үр дүнгээр үнэлнэ гэдгийг ойлго. Мэдлэг боловсролоо дээшлүүл. Биеэ зөв авч яв. Бүх хүчээ ажилдаа дайчил. “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэдэг үгийг санаж яв.

Ugluu-logo20

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.