Шар бич өдөр

9Аргын тооллын 2 сарын 1-ны ням гараг, билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 13-ны адьяа гараг, 8 цагаан мэнгэтэй, үхэх барилдлагатай, гал суудалтай, хэрцгий охин одтой, шар бич өдөр. Өдрийн наран 08:11 цагт  мандан, 17:39  цагт  жаргана.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …