Жин хасахад тань туслах 6 төрлийн өглөөний цай

Цайны цаг хүртэл цатгалан байх хэрэгтэй бол:
13590Чихэргүй, цөцгийтэй тараг бол биднийг дүүргэж чадах хамгийн эрүүл хүнс. 200 гр цөцгийтэй тарганд 15 гаруй грамм уураг агуулагддаг, тэгсэн хэрнээ 100 гаруйхан л калоритой учраас тэр. Нэг аяга цөцгийтэй таргийг самар юм уу, лийр мэтийн эслэгээр баялаг жимстэй хольж цайлаарай.

Гялс амжуулах хэрэгтэй бол:

13589_0Хэрвээ чамд үнэхээр өглөөний цайнд зориулах зав олддоггүй бол хатаасан жимс, үзэм, самар, овъёосоор хийсэн амттанаас нэг хайрцгийг аваад гэртээ аваад тавьчих. Уураг, антиоксидант, эслэгээр баялаг мөртлөө чамайг огтхон ч таргалуулахгүй.

Хэрвээ чи үд болтол өлсдөггүй бол:
Бие чинь өглөөний цай огт нэхдэггүй байсан ч чи ходоодоо хоосон байлгаж огт болохгүй. Тиймээс жимс, сүү, тараг, зөгийн бал ашиглан өөртөө смүүти хийж уучихаад гарч байгаарай. Амин дэм, шим тэжээлүүд нь чамайг эрүүл, дархлаа сайтай байлгахынхаа хажуугаар үдийн цайн дээр хэт их идэхээс чинь сэргийлнэ.

Фитнесст шургуу хичээллэдэг бол: 
13591Биеэ идэвхтэй ажиллуулдаг бүсгүйчүүдэд булчинг нь нөхөн сэргээх хүнс хэрэгтэй. Үр тариатай вафли, самрын тос, гадил жимс, тослог багатай сүү зэргийг зэхэхэд фитнессчдэд зориулагдсан өглөөний цай бэлэн болно.

Аль болох хурдан 5 кг хасмаар байгаа бол: 
13592Өглөөг бодисын солилцоог сайжруулах нэг аяга ногоон цай, хоёр өндгөөр эхлүүлээрэй. Нарийн боов, боорцогны оронд өндөг идэх нь жин хасах магадлалыг 65 хувиар нэмэгдүүлдэг.

Өтгөн хатдаг бол:
13593Овъёостой өглөөний цайг нэрс, хад, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг жимсгэнэтэй хольж цайлаарай. Жин хасах, хоол боловсруулах тогтолцоогоо сайжруулах хоёр зорилго чинь хоёулаа биелэх болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …