Залуу маркетерууд нэгдэнэ

04ea05e64edf554f8d6e492bcf2dc841Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж  өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа билээ. Одоогоор Монгол Улсын  21 аймаг, 320 сум, 9 дүүрэгт салбартай, дэргэдээ хуульзүй, хөдөлмөр  эрхлэлт,  эрүүл мэнд,  спорт, соёл  урлаг гэх мэт мэргэжлийн 16 хороо,  20 гаруй  клубүүдтэй бөгөөд мэргэжил мэргэжлийнхээ чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Тэгвэл энэ удаад “Залуу маркетеруудын хороо”-г шинээр  байгуулах гэж байна. Энэ хороо нь тухайн чиглэлийн залуусын асуудлыг хөндөж гаргах, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц олох, хамтдаа хөгжих, мэргэжлийн цар хүрээгээ тэлэх, түүнийг нийгэмд таниулах  чиглэлээр үйл  ажиллагаа явуулах  бөгөөд  залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэх зорилготой аж. Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус, маркетингийн менежерүүд, судлаачдыг уг хороонд нэгдэхийг  уриалж байгаа юм  байна.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх хороод нь  улс төр шашны үйл ажиллагаанаас ангид байж хүний эрхийг дээдлэн ил тод байж, хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах бөгөөд тухайн хороонд 16-39 насны залуус хамрагдах боломжтой. Хорооны анхны хурал 2015 оны хоёрдугаар сарын 04-ны өдөр 16:30 цагт МЗХ-ын залуусын танхимд болох юм. Оролцохыг хүссэн бүх залууст нээлттэй тул та бүхнийг урьж байна. Холбогдох утас 95920383 99793139

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …