Хүний амь хороосон А.Бат-Ялалтын гомдлыг хэлэлцэнэ

download (1) Налайх дүүргийн II хороонд орших Хаан банканд халдаж, мөнгө авахаар сүрдүүлэн нэг хүний аминд хүрсэн А.Бат-Ялалтын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх юм. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн шүүхэд шомдол гаргасан билээ.

Хэргийг эргэн сануулахад, 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн II хороонд орших Хаан банканд 20 гаруй насны залуу банкны хамгаалагчид “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд захирал н.Туяагийн өрөөнд орж, буу гарган мөнгө өг хэмээн сүрдүүлж түүний нөхрийнх нь хэвлий тус газарт буудан зугтсан гэдэг. Мөн банкны өөр ажилтан суманд өртөж, гэмтсэн. Ийнхүү хэвлийдээ хүнд шархатсан залууг нэн даруй Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийн мэргэжлийн эмч нар зургаан цагийн турш мэс засал хийсэн боловч шархаа даалгүй нас барсан. Харин сэжигтэн А.Бат-Ялалтыг банкнаас гараад таксины жолоочийг барьцаалан зугтаж явахад нь Налайх дүүргийн ойролцоох Хонхор гэдэг газраас баривчилсан билээ.
Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …