“Хурд”-ын арыг дааж буй улстөрчид хуулийг гууль болгож байна

ugluunuu_sonin_logo Хуулийг гууль болгодог “Хурд” компанид өнөөдөр арга хэмжээ авах эрх мэдэлтнүүд энэ төрд лав алга. Учир нь өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ор­ших “Дөрвөн улирлын цэ­цэрлэг” хорооллын урд талбайд “Хурд” компани хууль бусаар барилга ба­рихаар барилгын ажлаа эхлүүлж оршин суугчид нэлээд маргаан үүсгээд байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл нэг хэсэгтээ л барилгын ажлаа зогсоогоод байсан тус компани өнгөрсөн баасан гарагаас эхэлж том оврын техник хэрэгсэлүүдээ оруулж тус байрны оршин суугч­­­дын тав тухыг дахин алдаг­дуулж эхэлсэн байна.

Уг барилга барих гэж буй талбай нь “Суруга Монгол” компанийн нэр дээр 100 хувь одоо хүр­тэл байгаа гэдгийг алба­ныхан нотолсоор байгаа. Гэтэл юуны учир бусдын эзэм­шил газар хүч түрэмгийлэн шуур­­хайлан орж барилгын ажлаа эх­лүүлэх болов гэдгийг олон хүн сонирхож байна.

2013-04-24narnii-horoolol “Хурд”-ын барилга хууль бус гэдгийг дахин хэлье

Эл газрын асуудлаар Хот бай­гуу­лалт дэд бүт­цийн хя­нал­тын алба­ны дарга Н.Эрдэнэ­туяа­тай да­хин уулзаж барилга барих зөвшөөрөл өгсөн талаар асуухад “Хурд” ком­панийн зүгээс бидэнд одоог хүртэл ямар ч албан ёсны бичиг баримтаа авчирч үзүүлээгүй байна.

Барилгын ажил эхлэх ёс байхгүй дээ. Бид тус ком­панид удаа дараа бичиг баримтаа авчрахыг шаардаж байгаа боловч холбогдох албан тушаалтнууд нь ирэх­гүй байна. Тиймээс өнгөр­сөн долоо хоногт манай архитектор хойноос нь хөө­цөлдөж байгаад арай гэж нэг зурган схем олж ирсэн. Уг схемээр бол битүү чигжсэн өндөр барилгын зураг байна билээ. Ер нь арга заль ихтэй хүмүүс тус компанид байдаг бололтой. Гэхдээ тэд хуулийн өмнө толгой гудайл­гах цаг ирэх байлгүй дээ.

Ямартай ч анхны бат­лагдсан зураг төслөөрөө бүх бичиг баримт хадга­лагдсан байгаа гэдгийг оршин суугч­дад баттай хэлж чадах байна. Гайхаад байна л даа “Хурд” компанийг юунд тэгтлээ их найдаж байгаа юм бол гэдэг л хачирхалтай байна” гэсэн юм.

Албаныхан өөрсдөө “Хурд” компанийн хууль бус үйлдлийг алсаас удир­даад байна гэж байсан. Ар тал ихтэй тус компанид хэд хэдэн нөлөө бүхий улс­­төрчид эл компанийг тол­гойлдогийг хүн бүхэн мэднэ. Товчхондоо оршин суугчид барилга барихыг огтоос эсэргүүцээгүй. Зөвхөн Монголд байхгүй гоёмсог хорооллыг мөнгөтэй хүний хэрэгсэл болгохгүйгээр анх­ны зураг төс­лийн дагуу батлагдсан хаусуудыг ба­риу­лахыг л хүсч байгаа юм. Түүнээс орон сууц бариу­лахгүй гэж хэл ам хийсэн зүйл огтхон ч байхгүй гэж байсан юм.

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …