Үнэ төлбөргүй уран бичлэгийн хичээл заана

images (3)_1Уран бичлэг сонирхогчдод зориулсан дугуйлан “Хүүхдийн номын ордон”-ы “Дорно дахины танхим”-д нэгдүгээр сарын 24-ны 14.00 цагт хичээллэх гэж байна. Хичээлийг уран бүтээлч, уран бичээч Э.Найдандорж заах бөгөөд үнэ төлбөргүй ажээ. Уг дугуйлан нь аравдугаар сараас эхлэн хичээллэж байгаа бөгөөд цаашид сар бүрийн амралтын нэг өдрийг сонгон явуулах гэнэ. Оролцохыг хүсч буй хүмүүс хувийн бэлтгэл болгож бийр, цаастай ирэх ба муутуу цаас эсвэл сонин авч ирэх юм байна.

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …