С.Ганбаатар 500 саяын авлигыг “нотлов”

ganbaatar_inder_engiinӨнгөрсөн долоо хоногт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг хийх үеэр дэд сайдын орон тоог хасах эсэх дээр санал хураахад олонх нь хасах санал гарган баталсан юм. Гэвч төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэгт үүнийг нь өөрчилж дэд сайдуудыг хэвээр үлдээхээр боллоо. Анх дэд сайдыг хасах саналыг С.Ганбаатар нарын гишүүд гаргасан байв. С.Ганбаатар гишүүн ийнхүү санал нь унасаныг тайлбарлахдаа “УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхэд 73-ын бүдүүн бүлэг бүдүүлгээр халдлаа. Шударга бус байдалд иргэд илүү их бухимдаж байна. Тиймээс би энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгнө. Дэд сайдын нэг суудлыг 200-500 сая төгрөгөөр зарсан гэдгээ нотолж МАНАН-гийнхан  ихээхэн сандарч байгаа юм байна. Би тэднийг ингэтлээ сандарна гэж бодоогүй” гэлээ. Ийнхүү тэр дэд сайдын суудлын төлөөх 500 саяын авлигыг нотлов бололтой.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …