Apple-ийн удирдлагуудын цалин 16-40 хувиар нэмэгджээ

j8a23738c20gamidt4l36m9j4Технологийн тэргүүлэгч Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн үндсэн цалинг өнгөрсөн оны хоёрдугаар сард эхлэн 43 хувиар нэмжээ.

Ингэхдээ ноён Күүкийн цалинг 1.4 саяас 2 сая ам.доллар хүртэл, мөн 2014 онд урамшууллыг нь хоёр дахин буюу 9.2 сая ам.доллар хүртэл нэмэгдсэн байна.

Түүнчлэн бусад ахлах ажилтнуудын үндсэн цалинг 14 хувиар буюу 1 сая доллар хүртэл нэмсэн тухайгаа компани жилийн тайландаа дурджээ. Өнгөрсөн онд Apple пүүсийн Нью-Йорк дахь салбарууд 40 сая iPhone борлуулснаараа рекорд тогтоосон билээ. Ноён Күүкийн цалин 2011 оны 11 дүгээр сараас хойш анх удаа нэмэгдсэн нь энэ ажээ. Тэрээр тус компанийн захирал агсан Стив Жобсыг нас барсны дараа буюу наймдугаар сард гүйцэтгэх захирал болсон юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …