Хакухо М.Даваажаргалын дархалсан “рекорд”

3f188ef7c6586cccoriginal (1)Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал японы сумогийн ертөнцөд шинэ рекорд тогтоов. Тэрээр домогт аварга Тайхогийн 32 түрүүлж дархалсан амжилтыг эвдэж, 33 түрүүг авлаа. Домогт аварга Тайхогийн тогтоож, олон жил эвдэж чадаагүй энэхүү амжилтыг талын Монгол хүү энэ сарын башед нэг ч унаагүйгээр 15 даван эвдэв. Гучин насыг шүүрч яваа М.Даваажаргалд ахиад ч олон түрүү байгааг мэргэжлийн хүрээнийхэн ам бардам ярьж байна.

      Магадгүй талын Монгол хүүгийн шинэчлэн тогтоосон энэ амжилт ийнхүү дархалагдан үлдэж байгаа биз ээ. Сумогийн дэвжээний өрсөлдөгч жилээс жилд нэмэгдэж, хүчтэй өрсөлдөгчдөөр эгнээгээ тэлж байгаа энэ цаг үед 33 бүү хэл 10 түрүүлэх ч бэрх болно гэсэн үг. Ерээд оны эхээр Монгол Улсаас Д.Батбаяр тэргүүтэй хэдэн хүүхэд хөл тавьж байсан цагаас хойш ийнхүү хорь гаруй жил өнгөрч, бид мэргэжлийн сумод олон аварга төрүүлж, шинэ шинэ амжилтыг ч сумогийн түүхэнд бичиж өнөөдөртэй золгоход хэн ч эвдэж чадамгүй гайхамшигт рекордын эзэд боллоо.

      Хөдөлмөрийн баатар, Монгол үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбатын гэр бүлд ийнхүү ахин нэг Хөдөлмөрийн баатар төрж байна гэсэн үг. Сумогийн дэвжээнд хүч үзэж байсан залуучуудаас спортын гавьяатууд төдийгүй Хөдөлмөрийн баатар нэгээр төрөн гарсан. Харин энэ удаад М.Даваажаргалын нөр их хөдөлмөр, авьяас чадварыг Монгол Улсын төр үнэлж, хэн давтагдашгүй амжилтыг нь Хөдөлмөрийн баатар цолоор мялаах нь дамжиггүй биз ээ.

2d25549b7c4224adoriginal ec96702eb5891cfboriginal c98cc7756521b950original c95e8d30cf23ae88original bf53641dabe3cc39original b5c183d9c57d95e8original ab9f61e1871608c8original a5382606dc472883original 403160a6d5e68700original 7915f0632e1476c8original 721bac4e94339adcoriginal de4dc7916148f771original Grand Sumo Kyushu Tournament - Day Fifteen 669ccafb5e6d76aforiginal 67a026960f3c41f3original 55f84014e62e1dfeoriginal 37b376d2d9d7b54eoriginal 21a86c17784780daoriginal 8f250c6adb533d1boriginal 6db9fe205ab2b923original 3f188ef7c6586cccoriginal 2ee1dd6109c023cdoriginal 2b308d44b7ec63f4original 2ae52bbd528e0f18original 1d9e2464afebe316original

www.urlag.mn

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …