Гал түймрийн таван дуудлага бүртгэгджээ

gal_nutagӨнгөрсөн ням гарагт нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн нэг дуудлага бүртгэгджээ. Үүнд, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард-Аюуш”-ийн 25 дугаар гудамжийн задгайд эзэн нь тодорхойгүй 3 ханатай гэр, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт иргэн Ч-н 40-38 УНН улсын дугаартай “Исуцу Визард” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багийн нутаг Зэвсэгт хүчний 0148 дугаар ангийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлага тус тус ирж, тухайн орон нутгийн аврах, гал унтраах  ангийн албан хаагч шуурхай ажиллаж галыг унтраасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Туул” голын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Н-н 48-35 ДАА улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суусан гэх дуудлага ирснийг аврах ангийн алба хаагчид голын уснаас татан гаргалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …