Гурван сая дахь иргэн энэ долоо хоногт мэндэлнэ

SicherheitМонгол Улсын хүн ам гурван сая хүрэх цаг ойрхон байна. Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байснаар өнгөрсөн  долоо хоногийн сүлээр манай улсын хүн амын тоо нэг оронэоор урагшилна гэж тооцоолж байсан юм.

Гэвч өнөөдрийн байдлаар гурван сая дахь иргэн төрөөгүй байгаа аж. Тэгэхээр Монголчуудын хүсэн хүлээж буй иргэн энэ долоо хоногтоо багтаад төрөх магадлал өндөр байгаа юм.
Гурван сая дахь иргэндээ гурван өрөө байр, гурван сая төгрөгөөс гадна дагалдах бусад жижиг бэлэг сэлтүүдийг өгнө гэж байгаа. Мөн энэ өдөр төрсөн бүх хүүхдийг гурван сая төгрөгөөр урамшуулна. Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг хот, хөдөөгийн хаана ч төрсөн хамаагүй урамшуулах юм.

Гурван сая дахь иргэнийг тодруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон Үндэсний статистикийн газраас хамтран гаргаж ажиллуулж байна. Тиймээс уг ажлыг алдаа, мадаггүй зохион байгуулна гэдэгт хүн бүр итгэж байгаа.  Улс орны түүхэнд бичигдэх энэхүү чухал үйл явдлыг монголчууд бид сэтгэл догдлон чих тавин хүлээж сууна.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …