Усыг 2 дахь удаагаа буцалган ууж болохгүй

stock-footage-woman-pouring-hot-water-from-kettle-into-cup-in-slow-motionБидний бие организмын 80% нь уснаас бүрдэж байдаг (нялх хүүхдийнх-90%) тул усыг амьдралын эх булаг гэж шууд хэлж болно. Иймээс усыг зохих шаардлагын дагуу хэрэглэх нь чухал. Харамсалтай нь, крантнаас гоожуулж авдаг ус маань эрдэслэг чанарынхаа хажуугаар хлорын элементүүд болон бусад хортой болон хүнд нэгдлүүдийг агуулсан байдаг. Үүнийг хамгийн орчин үеийн шүүлтүүр ч төгс цэвэрлэж чадахгүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар газар доорх булаг шанд ч дээр Үеийнх шигээ цэвэр тунгалаг байж чадахаа больсон гэнэ.
Усыг цэвэршүүлж, чанаржуулах хамгийн үр дүнтэй арга нь буцалгах явдал юм. Усыг буцалгахад олон тооны бактер устаж, хлорын агууламж багасан, ус зөөлөрдөг. Гэвч…ингэж цэвэршүүллээ гээд ч хүнд металлууд алга болдоггүй, хлорын зарим хэсэг нь бусад элементтэй урвалд орж маш хортой бодис болон хувирдаг нь олон тооны судалгаа, туршилтаар нотлогджээ.
Ялангуяа нэг буцалсан усыг дахин дахин буцалгахад (албан газруудад элбэг байдаг үзэгдэл) биед аюултай нэгдлүүдийн концентрац тухай бүр нэмэгдсээр, харин ашигтай хүчилтөрөгчийн нэгдлүүд маш өчүүхэн болж багасдаг байна. Өөрөөр хэлбэл ашигтай «амьд» ус маань хортой, «үхсэн» ус болж хувирдаг ажээ. Иймд усыг бага багаар нь, тухай бүр шинээр буцалган хэрэглэж байгаарай!

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …