“Эврика-2015” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний их хурал болно

3ed0247747f98e2e3fced69d488df561Монголын Залуучуудын Холбооноос  22 дэх жилдээ,Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурал тун  удахгүй зохион байгуулагдахаар болжээ.

Уг  эрдэм шинжилгээний хурал  нь тухайн ондоо сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд эхний 3-н байр эзэлсэн оюутнууд, тэргүүн байр эзэлсэн багш нарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулж нэгдсэн хуралдаан зохион байгуулж олон нийтэд эрдэм шинжилгээний ажлыг сурталчлан таниулах, бодит ажил болгох, дэмжлэг үзүүлэх, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү эрдэм шинжилгээний хурал нь энэ жилээс эрдэм шинжилгээний их хурал болон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны үндэсний хэмжээний “ЭВРИКА-2015” эрдэм шинжилгээний их хурлын I үе шат  2015.01.15–2015.03.28 хүртэл Их дээд сургуулийн шалгаруулалт, II үе шат  2015.03.25–04.04-ний хугацаанд Эрдэм шинжилгээний Салбар хуралдаан буюу бага хурал зохион байгуулагдах бол III үе шат 2015.04.11-нд Төрийн ордны их танхимд Эрдэм шинжилгээний Нэгдсэн ИХ ХУРАЛ тус тус зохион байгуулагдах аж.

Оролцогчид нь Илтгэгчийн CV /цээж зурагтай/, Оюутнууд сургуулийнхаа ЭШБХ-д 1-3 байр эзэлсэн тухай баримт, тодорхойлолт, илтгэлийг цаасаар болон файлаар ирүүлэх юм байна. Салбар хуралдаанд оролцох шаардлага хангасанилтгэлийг 2015 оны 03-р сарын 22-нийг хүртэл Монголын Залуучуудын Холбооны төв байрны 204 тоотод хүлээн авах бөгөөд ирүүлсэн материалыг шүүгчид судалгааны ажлын үндэслэл, нийгэм-эдийн засгийн хэрэгцээ шаардлага, шинэлэг санаа, практик ач холбогдол, илтгэх чадвар гэсэн дээрх 5 шалгуураар шилдэг илтгэлийг шалгаруулах юм байна. Мөн оролцогчид  event@myf.mn гэсэн цахим  хаягаар материалаа явуулж болох юм байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …