Shinobu fighting fitness клуб 20104 оны шилдэг клубээр шалгарлаа

0c2b98a462885e004ce3203529a881d6Спорт гэдэг сэтгэлзүй, бие бялдар, хүмүүжил гурав нийлж байж цогц болдог. Тэр ч утгаараа сүүлийн үеийн бодибилдинг фитнессийн клубууд зөвхөн бие бялдарын хөгжилд анхаарах биш, хүний сэтгэл зүй, хүмүүжил, оюун ухаан болон сэтгэхүйн тал руу нь анхаарч ажиллах болсон. Тэгвэл энэ бүхнийг  нэгэн дор цогцлоож Олон улсын стандартын дагуу SHINOBU FIGHTING FITNESS клуб шинээр байгуулагдаад  удаагүй  байгаа билээ. Энэхүү  клуб нь  залуучуудад бодибилдинг фитнессийг сурталчилж, зөв таниулах, нийт хүүхэд залуучуудыг эрүүл чийрэг бие бялдартай болгох тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал  МЗХ-ны “И юу О юу” аяны хүрээнд хэрэгжиж буй Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрийг “Шинобу файтинг фитнес клуб” дэмжсэн дугуйн аялал мөн  Шиноби фитнесс клуб болон Монголын Залуучуудын Холбоо, Монголын бодилдинг фитнессийн холбоотой хамтран  SHINOBU CUP 2015тэмцээнийг  тус тус зохион байгуулсан юм.

Ийнхүү  олон  залуусыг “Спортлог” аянд  уриалан   дуудаж чадсан  SHINOBU FIGHTING FITNESS клуб  нь 2014 оны “Best of Mongolia” наадмын  шилдэг клубээр шалгарч 2015 оноо амжилтын  хураар  дүүрэн  угтлаа. Тиймээс ч  Монголын  спортлог залуус, нийт гишүүд, fighting  фитнесс сонирхогчиддоо талархлын 50 хувийн урамшуулалыг  2-р сарын 2 хүртэл зарлаад  байгаа аж.

9ee7f083bdf4dc4ac375400c06f26fc8 90b0755b2a01478f75999cfc14446946 811cb826d07166d8c31217864e5c94e4

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …