Сонгодог хөгжмийн концерт болно

Snapshot_2015-01-23_2011321985764982015-01-24-12-11[www.urlag.mn]Монгол улсын филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолтууд үргэлжилсээр байна. Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” улсын филармоний концертийн танхимд  01-р сарын 29-ний 19.00 цагт болох гэж байна.

    Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/  тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, Д.Нямдаш/МУСТА/, Б.Батбаатар нарын удирдлага дор үзэгч сонсогчдын хүртээл болгоно. Тоглолтын хөтөлбөрт Л.Мөрдорж “Эх орон” симфони I анги, Э. Чойдогийн “Найрамдал увертюр” /удиртгал/,  Ж. Чулуун, “Уран хас” бүжгэн жүжгийн удиртгал, Ц.Намсрайжавын “Говь гурван сайхан” симфони зураглал гэх зэрэг бүтээлүүд эгшиглэхээр болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
7011-8012, 7014-8012, 8800-4849
www.philharmonic.mn
Facebook.com/Сонгодог хөгжмийн концерт

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …