Хакухо сумо бөхийн оргил амжилтыг эвдлээ

f8aa8e91eb62ca30originalМэргэжлийн сумогийн 2015 оны Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой гайхамшигтай амжилтыг Хакухо М.Даваажаргал тогтоолоо. Улсынхаа наадамд таван удаа дараалан түрүүлсэн алдарт дархан аварга Жигжидийн Мөнхбатын отгон хүү Даваажаргал буюу мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо 33 дахь түрүүгээ хүртэж, монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ.

hakuho3302Монгол бөхийн орон гэж бид ярих дуртай. Түүнийг нотлох бас дуртай. Тэгвэл аатай, аргатай, бяртай дархан аваргын маань хүү Даваажаргал ийнхүү 1500 жилийн түүхтэй Японы сумо бөхийн  32 түрүү болох  оргил амжилтыг эвдэж, 33 дах удаагаа түрүүлэн  гайхамшгийг бүтээж чадлаа.

Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд М.Даваажаргал япон озэки Кисэносатотой барилдаж, тун ойролцоо өвдөг шороодсон юм. Шүүгч нар дэвжээн дээр хэлэлцэж,  тэднийг  дахиж барилдуулахаар болсон.

Гэвч дахин барилдуулахад Хакухо өрсөлдөгчөө илт илүүрхэж түрж гаргаснаар 33 дахь түрүүгээ ийнхүү авч, гайхамшгийг бүтээлээ. Хакухо М.Даваажаргал гайхалтай бөх гэдгээ, үнэхээр төрсөн аварга гэдгээ нотлон харууллаа.

Ийм гайхамшигтай бөхөөр, ийм агуу аваргаараа монголчууд бид бахархаж байна!!! Монголчууд агуу аваргаараа гайхуулж байна аа!!!

Энэ бол түүхэн агшин, энэ бол түүхэнд мөнхрөх агуу амжилтаа!!!

Эх сурвалж: www.horom.mn

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …