УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас Ерөнхий сайдад тавьсан санал асуулга

100199-26214700МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА

Асуулга тавих тухай

        Сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал ажил бол концессын гэрээ билээ. Шинэчлэлийн Засгийн газар Эдийн Засгийн Хөгжлийн Яамны эрхлэх асуудлын хүрээнд концессын хуулийн дагуу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор концесс хариуцсан хэлтэс байгуулж, концессын гэрээгээр хийгдэх үйл ажиллагааны жагсаалтыг шинэчлэн баталж, зарим томоохон гэрээнүүдийг байгуулсан.

        Иймд Концессын тухай хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13; 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.  Үүнд:

  1. Концессын тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар ямар салбарт, хэчнээн концессын гэрээг байгуулаад байгаа болон түүний хэрэгжилтийн явц байдал, үр дүнгийн талаар,
  2. “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам, “Дулааны V цахилгаан станц төсөл” болон Нийслэл Улаанбаатар хотыг зарим аймагтай холбох авто замын барилга байгууламжийн төсөл зэрэг концессын гэрээгээр хийгдэж буй ажлын явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус тус ирүүлнэ үү.

      Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

        Хүндэтгэсэн,

        УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Р.АМАРЖАРГАЛ

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …