Алаг нүдэн Одноогийн арваад жилийн дараах “Гол дүр”

27cc4ejc7110935752015-01-22-16-24[www.urlag.mn]Хэрэв уншигч таныг Монголын өнөө цагийн чадвартай эмэгтэй жүжигчднийг нэрлээч ээ гэвэл гарын 5 хуруунд багтах цөөхөн хүнийг нэрлэх нь тодорхой. Тэдний нэгэнд яахын аргагүй МУГЖ И.Одончимэг багтах бизээ. Монгол Джулетта гэгддэг түүнийг драмын жүжигт ч, дэлгэцийн бүтээлд ч, хошин урлагт ч донжийг нь тааруулан тоглож чаддаг мэдрэмжтэй уран бүтээлч хэмээн үзэгчид төдийгүй мэргэжилтнүүд, найруулагчид ам бардам байдаг. Тэгвэл МУГЖ И.Одончимэг хэр баргийн уран бүтээлийн санал хүлээн авдаггүй гэнэ.

     Энэ нь түүний сайн уран бүтээл төрүүлэх гэсэн хүсэлтэй нь холбоотой бололтой. Нэгэн сонирхолтой баримт дурдахад МУГЖ И.Одончимэг хамгийн сүүлд найруулагч Золбаярын “Ээждээ л үнсүүлэхсэн” МУСК-д 2003 онд , 2005 оны Сэргээш-3 Музиклын гол дүрээс хойш арван жилийн дараа Танхай Тээгч УСК-ны гол дүрийг бүтээж байгаа нь энэ.

    Чанартай чансаатай уран бүтээл гэдэг хэдэн арван жилээр хүлээгдсэн ч хэдэн зуун жилийн турш дамжин яригдсаар түүх болон үлдсээр байдаг билээ. Танхай Тээгч УСК-ны энэхүү дүр нь мөн л адил кино шүүмжлэгчид мэргэжлийн уран бүтээлчдээс тун өндөр үнэлгээг авчээ. Магадгүй МУГЖ И.Одончимэгийн дараагийн гол дүрд тоглосон киног дахиад 10 жил хүлээх ч юм бил үү? Хэн мэдлээ…

10933101_689607381157199_21326724_n9339465742015-01-22-16-22[www.urlag.mn] 10937832_689607367823867_146237836_n3658276352015-01-22-16-22[www.urlag.mn] 10945065_689607387823865_148949666_n458095932015-01-22-16-22[www.urlag.mn] 10947738_689607391157198_1950275156_n5831531652015-01-22-16-23[www.urlag.mn]

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …