МУГЖ дуучин Б.Сарантуяа номын санд ном хандивлажээ

0332cde66826bc92big3791103562013-05-17-09-46[www.urlag.mn]6676579732013-08-12-09-36[www.urlag.mn]1189187852015-01-22-11-46[www.urlag.mn]МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа Баянзүрх дүүрэгт байрлах “Нобелийн шагналтнууд” номын сангийн бяцхан уншигчид, багш нартай уулзалт хийжээ. Энэхүү номын санг Батцэцэг гэх эмэгтэй өөрийн санаачилгаар байгуулсан байна. Энэ талаар дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Би хувиасаа хоёр ном бэлэглэлээ. Ер нь бол энэ номын санд ширээ, сандал дутагдалтай байгаа гэсэн. Энэ номын санг дэмжих сонирхолтой хүн байвал 99882352 Батцэцэг гэдэг эмэгтэйд хандаарай. Манай монголын үрс ном сайн уншдаг номонд хайртай номын сайн нөхөр болоосой” хэмээн бичжээ.

download_(4)3537593382015-01-22-11-47[www.urlag.mn]

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …