Цаначид Словакийг зорив

18bf8c262e1f64f4originalДэлхийн “Оюутны универсиад-2015” өвлийн спортын 27 дугаар их наадам анх удаагаа хоёр өөр улсын хотуудад зохион байгуулагдахаар болсон. Эхнийх нь энэ сарын 24-ний өдрөөс ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Энд “Универсиад-2015” наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэх дөрвөн төрөлд манай цаначид өрсөлдөнө.
Тэмцээнд оролцох Монгол Улсын тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд багийн ахлагчаар Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй найман төлөөлөгч оролцоно Универсиад-2015”-д оролцох тамирч- дын бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас олон улсын хэмжээний мас- тер Б.Бямбадорж, Б.Амарсанаа, Б.Ачбадрах, О.Гантулга нар, эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг, Ж.Халиу- наа нар багтжээ. Манай тамирчид “Универсиад-2015” наадмын дөрвөн зайн уралдаан, багийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангасан. Өвлийн “Универсиад-2015” наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо ирэх сарын 4-14- ний өдрүүдэд явагдах юм. Монголын тамирчид зөвхөн Словак улсад болох тэмцээнүүдэд оролцоно.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …