Засгийн газрын үнэт цаасны өгөөж банкны хадгаламжаас өндөр байна

bondМонголын хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасыг арилжиж эхэлснээс хойш тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 10 удаа зохион байгуулж нийт 51 тэрбум төгрөгийн /нэрлэсэн үнээр/ үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжаад байна.

Засгийн газрын үнэт цаасны хүүгийн хэмжээг арилжааны банкны ижил хугацаат /28 долоо хоног буюу 6 сар/ хадгаламжийн хүүтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.

Үнэт цаасыг эзэмшиж байх хугацаанд мөнгө шаардлагатай болсон тохиолдолд уг үнэт цаасны хугацаа  дуусахыг хүлээх шаардлагагүйгээр зах зээл дээр эргүүлэн худалдаж, эзэмшсэн хугацааныхаа хүүг авах боломжтой ба хүүгийн орлого нь татвараас бүрэн чөлөөлөгддөгөөрөө онцлогтой юм.

BankVsGbond(1)

Ugluu-logo9

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.