Солонгос, Хятадын шигшээ баг хэсгээсээ 1-р гарлаа

australia-v-korea-republic_zj76iccywux3175tya6o047jv16 дахь удаагийн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Австрали улсад зохиогдож байгаа билээ. А,Б хэсгийн 3 дахь тоглолтууд болж өнгөрлөө. 48 мянган хүний суудалтай Брисбэйн цэнгэлдэхэд зохион байгуулах орон Австралийн шигшээ баг БНСУ-н шигшээ багтай хэсгийн сүүлчийн тоглолтоо хийсэн. Энэ хоёр багийн хожсон нь хэсгээсээ 1-р гарах байсан тул маш хариуцлагатай тоглолт болсон. Австралийн баг 4-3-3 гэсэн тактикаар тоглож харин БНСУ-н баг 4-2-3-1 гэсэн тактикаар тоглосон. Ингээд  энэ хоёр улсын тоглолт 1:0 гэсэн харьцаатайгаар Солонгосын ялалтаар өндөрлөсөн. 32 дахь минуьанд Солонгосын багийн довтлогч Ли Жон-Хёп жигүүрээс өгсөн бөмбөгийг хатгаж цорын ганц бөгөөд хожлын гоол оруулсан билээ. Ингээд Солонгсосын багийхан хаалгандаа нэг ч гоол алдаагүй харин эсрэг багуудын хаалганд гурван гоол оруулсан. Ингэснээр тэд хэсгээсээ 1-р гарч  шөвгийн наймд тоглох эрхээ авсан. Австралчуудын хувьд хэсгээсээ хоёроор гарсан.

Харин Оман – Кувейтийн шигшээ багууд нэр төрийн хожлын төлөө тоглож Оманы баг 1:0 харьцаатай хожсоноор 3 оноотой хэсгийн 3-р байранд орсон. Харин Кувейтийн баг нэг ч хожил авч чадалгүй энэ удаагийн Азийн аваргыг өндөрлүүлэхээр болсон.

Дэлгэрэнгүйг  энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …