Хэрхэн 30 насандаа саятан болох вэ?

XopoM.com-Хэрхэн-30-насандаа-саятан-болох-вэ-02 Баян болох, саятан болох гэдэг нь хориотой сэдэв. 30 настайдаа үүнийг хийж чадна гэж хэлэх нь зөгнөл шиг л сонсогдоно. Гэхдээ одоо бол энэ бүхэн ард хоцорчээ. Энэ нь хориотой сэдэв байхаа больж, боломжгүй зүйл биш болсон байна. 21 настайдаа коллежоо орхиж, өрөнд орсон байсан ч 30 настайдаа саятан болж чадсан нэгэн энэхүү зөвлөгөөг өгчээ. Доорх 10 алхам нь таныг 30 насандаа саятан болох баталгааг өгч байгаа юм.

1. Мөнгийг дага – Өнөөгийн эдийн засгийн орчин саятны байр сууриа хадгалах боломжийг бага болгожээ. Анхны алхам бол орлогоо өсгөхөд төвлөрөх. Миний орлого сарын 3000 доллар байснаа 9 сарын дараа сарын 20,000 доллар болсон. Мөнгийг дагах нь орлогоо хянах, боломжуудыг олж харах боломжийг олгоно.

2. Хиймэл дүр үзүүлэхээ боль – Би анхныхаа тансаг бугуйн цаг эсвэл машинаа миний бизнес болон хөрөнгө оруулалтууд олон тооны найдвартай орлогын урсгалтай болох хүртэл аваагүй. Би саятан болсон ч Toyota Camry-гаа унасаар байсан. Та жижиг сажиг дэмий зүйл худалдан авах тухай бус хөдөлмөрийн ёсзүйн тухай мэддэг байх ёстой.

3. Хадгалахын тулд бус хөрөнгө оруулахын тулд хадгал – Мөнгө хадгалах цорын ганц шалтгаан нь хөрөнгө оруулах юм. Хадгалсан мөнгөө яавч хүрэхээргүй баттай газарт хадгал. Энэ дансандаа ямар ч хүнд бэрх цагт бүү хүр. Энэ нь таныг орлогоо өсгөх гэдэг эхний алхмыг дагахад хүргэнэ.XopoM.com-Хэрхэн-30-насандаа-саятан-болох-вэ-01

4. Өөрт ашиг өгөхгүй өрнөөс зайлсхий – Танд мөнгө болгох боломж өгөхгүй өрийг хэзээ ч үүсгэхгүй байх дүрэм тогтоо. Би мөнгийг маань өсгөнө гэдгийг баттай мэдэж байсан болохоор л машин авах гэж мөнгө зээлсэн. Баян хүмүүс өрийг хөшүүрэг хөрөнгө оруулалт, мөнгөний урсгалыг өсгөх хэрэгсэл болгон ашигладаг. Харин ядуу хүмүүс баян хүмүүсийг баян болгодог зүйлсийг худалдан авахын тулд өр тавьдаг.

5. Мөнгөтэй хартай хайрт шигээ харьц- Санхүүгийн эрх чөлөөг сая сая хүн хүсдэг боловч зөвхөн анхдагчид л саятан болдог. Баян болохын тулд, баян хэвээр байхын тулд та анхдагч байх ёстой. Мөнгө бол яг л хартай хайртай хүн л гэсэн үг. Түүнийг үл ойшоовол тэр ч бас таныг үл ойшоогоод зогсохгүй хэн нэгэн анхдагчийн төлөө таныг орхино.

6. Мөнгө унтдаггүй – Мөнгө цаг хугацаа, цагийн хуваарь, баярын тухай мэддэггүй. Мөнгө гайхалтай хөдөлмөрийн ёсзүйтэй хүмүүст дуртай. Би 26 настайдаа орой 19 цаг хүртэл дэлгүүрт ажилладаг байсан. Гэхдээ ихэнхдээ үдшийн 23 цаг хүртэл би нэмэлт худалдаа хийхийн тулд ажилладаг байсан.XopoM.com-Хэрхэн-30-насандаа-саятан-болох-вэ-03

7. Ядуу зүдүү байдалд мэдрэмж байдаггүй – Bill Gates хэлэхдээ “Хэрвээ та ядуу төрсөн бол энэ таны буруу биш, харин та ядуу үхвэл энэ таны буруу.” гэсэн байдаг.

8. Саятан зөвлөгч ол – Бидний олонх нь дундаж болон доод давхаргынхнаас төрсөн бөгөөд тухайн бүлгийнхээ хил хязгаарт өөрсдийгөө бариад байдаг. Би саятнууд юу хийж байгааг дуурайж суралцсаар ирсэн. Өөрийн гэсэн хувийн саятан зөвлөх олж, тэднээс суралц. Олонх баян хүмүүс их өгөөмөр бөгөөд өөрсдийн мэдлэг, нөөц баялгаа хуваалцах дуртай байдаг.

9. Хүндийг үүрэхийн тулд мөнгөө эзэмш – Хөрөнгө оруулалт бол саятан болохын үндэс. Ажиллахаасаа илүү хөрөнгө оруулалтанд оруулахын тулд илүү их мөнгө хий. Хэрвээ танд илүү мөнгө байхгүй бол та хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Хоёр дахь компаниа байгуулахад надад 50,000 долларын хөрөнгө оруулалт шаардагдсан. Гэхдээ тэр компани маань сүүлийн 10 жилд надад сар бүр 50,000 долларыг эргүүлэн авчирсан. Миний гурав дахь хөрөнгө оруулалт үл хөдлөх хөрөнгө байсан ба 350,000 доллараар эхэлж байсан маань тухайн үедээ миний бүх хөрөнгөний томоохон хэсэг байсан. Би өнөөдөр ч үл хөдлөх хөрөнгийн бизнест хөрөнгө оруулсаар байгаа ба энэ нь миний орлогын нэг хэсэг болсон. Хөрөнгө оруулалт бол бусад алхмуудыг хийх цорын ганц шалтгаан бөгөөд таны мөнгө таны төлөө ажиллаж, таны хүндийг үүрч байх ёстой.

10. 1 сая долларын төлөө бус 10 сая долларын төлөө бууд – Санхүүгийн хамгийн том алдаа бол хангалттай том бодохгүй байх юм. Би таныг 1 саяас ч илүүг хийж чадна гэж зоригжуулж байна. Энэ хорвоо дээр мөнгөний хомсдол гэж байдаггүй, зөвхөн хүмүүсийн хангалттай том бодохгүй байх хомсдол л гэж байдаг.

Эх сурвалж: xopom.com

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …