Улаанбаатарт өдөртөө 5-10 хэм хүйтэн

tsag368194894201409100842Нутгийн  баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд,  зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун  болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голынсав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-8 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна.   Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 869гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

http://tsag-agaar.mn/

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …