“Мисс & Мистер” сонирхогчдын тэмцээн бүртгэлээ авч эхэллээ

gol821094215201412231429Нийгмийн хариуцлагаа ухамсарлан  бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа клуб бол “Голден жим”. Үргэлж шинийг илэрхийлж, үйлчүүлэгчиддээ шинэлэг бүхнийг мэдрүүлдэг тус клуб нь дөрвөн салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. 

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж, олон уралдааныг зарлан ялагчдад авто машин бэлэглэдэг. Тэгвэл энэ удаад тус клубын хамт олон  “Сонирхогчдын Мисс Мистер” тэмцээнийг зарласан билээ.

Энэхүү тэмцээний бүртгэл нь 2014 оны арванхоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бол тун удахгүй дуусах гэж байна. Иймд та бүхэн бүртгэлийн хугацааг дуусахаас өмнө амжиж бүртгүүлээрэй.

Ялагчийг “автомашин” хүлээж байгаа гэдгийг энэ дашрамд дуулгая. Оролцох төрөл,

Модел фитнес эрэгтэй -автомашин
Модел фитнес эмэгтэй-автомашин

Тус тэмцээнд Бодибилдинг, Фитнесийн Спортоор хичээллэдэг 18-аас дээш насны бүх хүмүүсийг оролцох боломжтой. Бүртгэл 2015 оны нэгдүгээр сарын 25-ныг хүртэл явагдана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг  77770099, 88010755, 88113575 дугаарын утсаар холбогдон аваарай. 

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …