Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

4n0monp9s81s4favh2ac5l7os0Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр зүүн зүгийн нутгаар, нэгдүгээр сарын 3-ны өдөр  баруун зүгийн нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байгаа ажээ.

Нэгдүгээр сарын 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Тиймээс иргэд аян замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой анхаарахын дээр шатахууны хангалттай нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Түүнчлэн гол мөрнүүдийн  мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж,  баталгаат зам гүүрээр зорчихыг санууллаа.

П.Жаргал

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …