Монголд хамгийн өндөр цалинтай, эрэлттэй байгаа мэргэжилүүд

df9cf078a601636d7b10e9a06f708ed8Хүн өөрт тохирсон, дуртай мэргэжлээ сонгоно гэдэг нэгэн насныхаа амьдралынхаа зорилгыг биелүүлж байгаа хэрэг. Залуучууд мэргэжил сонгох тал дээр эцэг эхээсээ зөвлөгөө авах, эсвэл өөрийнхөө сонирхдог авъяастай чиглэлээр ирээдүйн амьдралаа тодорхойлох нь элбэг байдаг.Өнөөдөр Монголд одоо ч эрэлттэй, ирээдүйд “хэрэгцээ шаардлага нь нэмэгдэх” мэргэжлүүдийн талаар танд хүргэж байна. Одоо ч, ирээдүйд ч энэхүү мэргэжлийн нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байна. Гүйцэхгүй байгаа учир доорх мэргэжлийн боловсон хүчнүүд Монголд өндөр цалин хангамжтай ажиллаж, амьдарч байна.

1. Химийн инженер

Хүнс, эм, барилгын материал, хуванцар, түлш зэрэг хүний хэрэгцээт бүхий л зүйлийг шинээр зохион бүтээх, үйлдвэрлэн бий болгогч, хөгжүүлэгч нь химийн инженерүүд байдаг тул тэд маш өргөн цар хүрээнд, олон төрлийн салбарт ажиллаж чаддаг байна.

2. Нано, биотехнологийн инженер

Өчүүхэн жижиг хэмжээнд явагдаж байгаа процессуудыг ашиглаж дэвшилтэт технологийг бүтээдгээрээ нанотехнологич маш эрэлттэй, маш гайхалтай мэргэжлийн нэг болоод байна. Монголд энэ чиглэлийн бэлтгэгдсэн боловсон хүчин гарын таван хуруунд багтана. Гэтэл өндөр цалин хангамжтай энэхүү ажлын байрны орон тоо зарын сайтыг дүүргэсэн байна гээд төсөөл дөө.

3. Хүрээлэн буй орчны мэргэжилтэн

Хотжиж, нийгэмших тусам экологийн асуудал, хүний хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдсаар байна. Эрүүл цэвэр ус, агаар, газраар хангах, бохирдсон газар нутгийг нутгийг судлах мэргэжилтэн одоо ч, ирээдүйд ч Монголд нэн хэрэгцээтэй.

4. Үйлдвэрлэлийн автоматжуулалт

Компаниуд 1000 ажилтан авч ажиллуулахын оронд сүүлийн үеийн автомат машин нэгийг авахыг эрмэлздэг болж. Шинэ технологи Монголд нэвтрэхийн хэрээр үүнийг ажиллуулдаг боловсон хүчин маш бага байна. Цалин нь ногооноор тавигдана гэж л бод.

5. Барилгын инженер

Барилгын зах зээлийн халуурал ойрын 20 жилдээ буурахгүй гэсэн албаны тооцоо бий. Барилгын инженер болоод ажил дээр гарангуутаа компанитайгаа орон сууцны гэрээ байгуулаад ажиллаж байгаа өч төчнөөн хүн байна. Лангууны ард гиюүрч зогсохоор барилгын инженер болоод сайхан амьдар!

6. Цахилгааны инженер

Барилга, орон сууц нэмэгдэхийн хэрээр цахилгааны инженерийн орон тоо нүдний гэм боллоо. Хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгодог, хүмүүст гэрэл түгээж амьдардаг салбарт мэргэжил эзэмшсэнээр хожно уу гэхээс алдсан хүн байхгүй байх.

7. Механик инженер

Онгоц, усан онгоц, машин, сансрын хөлөг, мотор хөдөлгүүр хийхийг хүсч байгаагүй хүүхэд гэж үгүй. Бодит нүдэнд харагдах зүйлсийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг механикийн инженерийн хэрэгцээ Монголд улам л нэмэгдсээр байна.

8. Программ хангамж

Мэдээллийн салбараас хамгийн олон саятан, тэрбумтнууд төрж байна. Тэдний ажиллах цар хүрээ өсөн нэмэгдсээр бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэггүй хүн энэ дэлхийд хаана ч алга. Хүсвэл Билл Гейтс шиг бол. Чадвал Стив Жобс шиг алдарш. Таны боломж хязгааргүй.

9. Эмч

Шүдний, рентгений, физик эмчилгээний, чих хамар хоолой, ярианы согогийн эмч нар улам эрэлттэй байна. Сувилагч, эм зүйчийн мэргэжилтнээр эмнэлгүүд цангаж байна.

10. Багш

Багш нар дотроо бага ангийн багш нараар Боловсролын салбар хомсдолд орсон. Нөгөөтэйгүүр, БШУЯ-ны шинэ журмаар багшлах гэрчилгээг шалгалтаар авдаг болсон. Та ч мэргэжлийг нь эзэмшээд, шалгалтыг нь өгөөд энэ сайхан салбарт яагаад ажиллаж болохгүй гэж.

11. Цагдаа

Үймээн самуун, гэмт халдага, алан хядах үйл ажиллагаа, эмх замбараагүй явдал дэлхийд маш их гарч байна. Тусгаар тогтносон улсын хувьд Монголд ч цагдаагийн офицер, хэв журам сахиулагч эрэлттэй хэвээр байна. Улсын статустай ганц сургууль боловсон хүчин бэлтгэдэг нь хомсдлыг нь арилгаж чадахгүй байна гэж шүүмжлэх хүн ч бий.

12. Маркетингийн менежер

Компаниуд туршлагатай, бүтээмж өндөртэй энэхүү боловсон хүчнийг өндөр цалин, хангамжаар авахад бэлэн байсаар байна. Ажлаа хийсэн шиг хий, цалин, хангамж, урамшууллыг чинь хангалттай өгье. Ийн амлах компани, байгууллага борооны дараах мөөг шиг л байна.

13. Малын эмч

Ний нуугүй хэлэхэд Монголд малын эмчийн мэргэжилд зарим нь голонгуй хандах нь ажиглагддаг. Үнэндээ голсон юм голд гэдэгчлэн малын эмч мэргэжил эзэмшсэн хүн таны авдаггүйг авч, эдэлдэггүйг эдлээд явж байна гээд төсөөл дөө. Ирээдүйд бүр чиг хаданд гарах юм гэнэ лээ.

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …