Өдөрт 40 удаа “сексдээд” зүрх нь дэлбэрч үхжээ

hvvheldei8Саяхан Австралийн Хитчинс-Крик хотноо нэгэн ер бусын үзвэр болжээ. Нутгийн нэгэн фермерийн Берни нэртэй молтогчин туулай гайхширсан олны нүдэн дээр 224 эм туулайг дараалан гишгэсэн байна.

Уг шоу тэрхүү секс баатрыг байцаа луувангаар тэжээж тэнхрүүлэхэд зориулсан 10 минутын 4-хөн завсарлагаатайгаар 23 цагийн турш үргэлжилжээ. Дэлдэн чихтэй “Казанова”, эмэгчингээ эрхлүүлэхэд 10 орчим минут зарцуулсан бол ердөө 10-15 секунтэд гишгэж байв. Тэгээд нэгийг гүйцээмэгц нөгөө рүү нь шилжинэ. Хэдий нэг эмэгчинг давтан гишгэснийг эс тооцсон ч аварга маань 15 удаа ийм үйлдэл хийжээ. Түүнд унтахыг зөвшөөрөөгүй тул ойролцоогоор 18 цаг ажиллаад тэр нилээд эцэж ядарсан гэнэ. Гэтэл дээд амжилтын Гиннесийн номны шинжээчид уг газарт амжиж ирээгүй тул арга буюу шоуг давтжээ. Гэхдээ баатрынхаа чалхыг сэргээсний дараа шүү дээ. Ер хүмүүсийн анд нөхөр тэжээмэл амьтдын  дунд иймэрхүү “баатрууд” цөөнгүй байдаг гэнэ.

– Хорватын ундэсний амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэ хавар Ага нэртэй илжгээ хазаарлан уяахаас өөр аргагүй болжээ. “Мунаг” илжиг өдөрт дор хаяад 16 удаа “секс” хийж байсан гэнэ. Тэгэхдээ гэгээн цагаан өдөр үзэгчид ялангуяа хүүхдийн нүдэн дээр шүү. Үүнээс тэрээр “садист” байсан бөгөөд энэ нь түүнийг зайлуулмагц бусад илжигүүд нь бүр сэргээд ирснээс харагдсан ажээ. Хулигаан илжигийг Адриатын тэнгис рүү цөлсөн агаад номхортол нь тэндээс авчрахгүй гэнэ.

– Өөр нэг тачаангуй амьтан бол Мексикийн Гвадалхар хотын амьтны хүрээлэнгийн Мачо нэртэй шимпанзе гэнэ. Уг сармагчин өдөрт 12 удаа “юу яах”-аас гадна бас дээр нь гар хангалга хийдэг гээд бод доо. Дон Жуаныг арга буюу хөнгөлжээ.

– Тбилисийн зоопаркийн Тони хочит азарган тахинд “хормойн дон” шүглэсэн агаад тэрээр өмнүүрээ ямар ч гүүг  зүгээр өнгөрүүлдэггүй, гүү бүрийг өдөрт зургаагаас доошгүй гишгэж байжээ. Ховор амьтан тул түүнийг хөнгөлж болдоггүй гэнэ. Харин “супер хээлтүүлэгч”-ийг Москвад урьсан агаад тэнд үүргээ сайн биелүүлж байгаа ажээ.

– Прага хотод Славик нэртэй пеникс нохой үүлдэр нэгтнийхээ үхэлд “буруутгагдаад” байна. Удтал ганцаардаж гунихарсан түүнд өөрийнх нь үүлдрийн эм нохойг авчирч нийлүүлтэл хөөрхий эмэгчин нэг хоногийн дотор үхчихжээ. Учир нь хэт тачаадсан Славик түүнийг бүр дөчин удаа “цохисон” агаад нөгөөх нь тэсэж чадалгүй зүрх нь дэлбэрч үхжээ.

-Мадридийн зоопаркийн хос хирс нэгэн төрлийн дээд амжилт тогтоогоод байна. Тэдний нийлүүлэлт  7 цаг 42 минут үргэлжилсэн гэнэ.

Эх сурвалж: http://www.goyomsog.com

Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …