Таван толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх товоо тогтож, зарчмаа тохирлоо

JAV_1374Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шинэ оны ажлын эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 5-нд эхэлнэ гэж Засгийн газраас байгуулсан “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээллээ. “Таван толгойн хэлэлцээр эхэллээ” гэдэг бол манай улсаас гаднын хөрөнгө оруулагчид, дэлхийн зах зээлд хүргэж буй зөв, сайн мэссэж юм гэж тэрбээр онцоллоо.

Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтжээ. Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг бөгөөд үүнд хэлэлцээр итгэлцэлд суурилах, санаа зовж буй бүх асуудлаа ярилцах, эдгээр асуудалд хамтарсан шийдвэр олохын төлөө бүтээлч санаачилгатай ажиллах зэрэг зарчим багтдаг байна.

Том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд улстөржилт, хардлага байнга дагадаг. Иймд төслийн явц, хэлэлцээрийн талаарх мэдээллийг ил тод байлгах нь чухал. Тиймээс Таван толгой төслийн талаарх мэдээллийг цаг тухайд нь http://megaproject.mn/ сайтад байрлуулах ажээ.

“Хөрөнгө оруулагчаар шалгарсан компани ямар ямар санал тавьсан бэ” гэсэн сэтгүүлчийн  асуултад Монгол Улсын сайд М.Энхсайхан хариулахдаа,

-2010 онд зарлаж эхэлсэн шалгаруулалтын дүн дөрвөн жилийн дараа гарлаа. Монгол, Хятад, Япон гэсэн гурван талын оролцоотой компани хөрөнгө оруулагчаар шалгарсан нь Таван толгой төслийн үнэ цэнийг өсгөж байна. Маш том үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийнэ. Энэ чиглэлд дэлхийд танигдсан компаниуд түншлэл болж уралдаант шалгаруулалтад орж ирсэн.

Таван толгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2,5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих санал өгснөөс гадна “Чалко”-гийн өрийг шийдвэрлэхэд оролцохоо илэрхийлсэн. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн ажилтан, ажилчдыг Таван толгой төсөлд ажиллуулах, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэсэн. Эдгээр нь Засгийн газраас тавьсан шаардлагуудыг хангасан гэж ажлын хэсэг үзсэн гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …