Санта клаусаас суралцах манлайллын хичээлүүд

7a4fcd7e1ce537f59b75de542371c442Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь орчин үед менежментийн хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг болоод байгаа билээ. Харин үүний талаар зул сарын баяраар дэлхийн хүүхэд бүрт 12-хон цагийн дотор бэлэг тарааж чаддаг тэр хүнээс асуувал маш сонирхолтой байх нь тодорхой.

Эхлээд төлөвлөлт, дараа нь чанартай гүйцэтгэл маш чухал. Сантагийн тухай олон үлгэр, ам дамжсан яриа байдаг, түүнээс бид манлайллын тухай олон сургамжийг авч болно. Тэр өөрийн ажилтнууд болох одой нарыг байнга сэдэлжүүлж идэвхитэй байлгаж чаддаг. Бэлэгнүүдээ цаг хугацаанд нь эзэнд нь хүргэхийн тулд ажлаа бүтэн жилийн турш маш нямбай төлөвлөдөг. Мөн тэрээр хэрэглэгчид яг хүссэн бэлгийг нь л өгдөг.
Ингээд түүний удирдагчийн мундаг чадваруудтай танилцая :

Тэр үргэлж эерэг талыг олж хардаг
Сантагийн олонд танигдсан ямар зан чанар байдаг билээ? Бид Сантаг баярын уур амьсгал үүсгэж өгдөг гол хүн гэдэгтэй санал нийлэх байх. Тэр бол зөөлөн, дулаан, найзархаг, байнга инээж байдаг бас махлаг. Түүний энэ имиж хүүхдүүдийг үргэлж татаж, түүнийг тойрон хүрээлүүлж байдаг. Түүнээс авах зөвлөмж : үргэлж эерэг бай, бүх асуудал буруугаар эргэсэн ч гэлээ. Хэцүү нөхцөл байдалд байхдаа тайван байдлаа алдснаар таны бизнест ноцтой сөрөг үр дагавар үзүүлнэ.


Тэр чадварлаг хүний нөөцийн мэргэжилтэн

Танай хүний нөөцийн мэргэжилтнүүд Сантагийн номыг унших хэрэгтэй. Тэр маш шудрага ажил олгогч бөгөөд одой хүн бүрийг тоглоомыг үр дүнтэй үйлдвэрлэх үйлдвэрлэлийн явцад сургаж чаддаг. Яг үнэндээ одой хүмүүс жинхэнэ программистууд. Заагдсан алгоритмын дагуу гаралтыг хамгийн өндөр байлгах ажлыг хийдэг. Гэхдээ Сантагийн ажил зөвхөн үйлдвэрлэл биш. Түүний зул сарын баярын даалгавраа биелүүлэхэд хүргэлт тээвэрлэлтийг зөв зохион байгуулах чухал үүрэг бас бий.

Тэр онцгой содон сэтгэлгээтэй
Олон бизнес эрхлэгчдийн адил Сантагийн бизнес модель маш өвөрмөц, давтагдашгүй : энгийн хүн шиг байшингийн хаалгаар орохын оронд тэр шөнийн цагаар яндангийн нүхээр нэвтэрч ордог. Харин түүн шиг том биетэй хүн яаж буцаж гардаг юм бол оо гэсэн асуулт гарч ирэх байх. Хариултыг нь домог ярианд нь үлдээгээд түүний бэлэг өгөх өвөрмөц арга түүний тухай үлгэр домгийг сонирхолтой болгодог гэдэгтэй санал нийлэх биз ээ.


Тэр хэрэглэгчээ маш сайн мэддэг

Баярын улирал биш үед ч Сантай байнга хэрэглэгчтэй адил мэдээлэлтэй байж, сүүлийн үеийн хэв маяг, моодонд орж байгаа бараа бүтээгдэхүүнийг маш сайн мэддэг. 2013 онд playstations, 2014 онд iPhone 6 гээд тэр зах зээлийг маш сайн мэдэрдэг. Та өөрийн хэрэглэгчийг Санта шиг сайн мэдэх үү?
Мэдээж Санта бол жилийн борлуулалтын орлого нь сүү болон жигнэмэгээр төлөгддөг зохиомол дүр ч гэлээ түүний бизнес модел бол гайхалтай үр ашигтай гэдэг нь үнэн.

Энэ баярын үеэр хэсэг хугацаа зарцуулж, ирэх онд бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд чинь Санта хэрхэн туслахыг бодож үзээрэй.

Эх сурвалж:www.biznetwork.mn

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …