Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ

watermark“Air Asia” компанийн онгоц Хятадын жуулчдын түрэмгий үйлдлээс болж Бангкокийн Дон Муанг нисэх онгоцны буудал руу эргэн нисчээ.
Бангкокоос Хятадын Нанкины чиглэлд явж байсан уг онгоц замынхаа дунд орсон байсан ч Хятадын залуу хос үйлчлэгч рүү нь халдаж, онгоцноос үсэрнэ гэж сүрдүүлснээс болж эргэсэн аж.
Бүх зүйл зорчигчдыг онгоцонд суухаас эхэлжээ. Залуу эр, эм хоёр бие биеэсээ тусдаа суух болж, үүндээ дургүйцсэн байна. Тиймээс бүсгүй нь эхэлж үйлчлэгчээс хайрттай нь цуг суулгаж өгөхийг хүсчээ. Үйлчлэгч бүсгүй бүх хүнийг байр байрандаа суутал түр хүлээвэл хайртай хосыг хамтад нь суулгаж болно гэсэн байна. Гэвч энэ үеэр хятад бүсгүй түргэн хоол дэвтээж байсан буцалсан устай аяга шүүрэн авч, онгоцны үйлчлэгчийн нүүр рүү цацжээ. Үүний дараа ууртай зорчигчдын найз залуу босч ирээд, амиа хорлоно гэж сүрдүүлж, бүсгүй ч онгоцноос үсэрнэ гэсэн байна.
Зорчигчдын тав тухыг алдагдуулсан энэ үйлдлээс болж онгоц Бангкок руу буцаж, үйлчлэгч бүсгүй нүүр нь түлэгдсэн тул эмнэлэгт хүргэгджээ.
Couple May Face Jail Over Pot Noodle Assault
www.mnews.mn


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …