ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.18/

download (1)2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улсын хэмжээнд томуу, төст өвчний тархалт нэмэгджээ

2014 оны 12 дугаар сарын 08-наас 14-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлснээс 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар их байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 53,606 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,869 (10.9%) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, энэ нь өмнөх 7 хоногоос 0.7 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвараар 18669 хүн өвчилжээ

2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 18669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 661 шинэ тохиолдол, нас баралт 527 хүнээр тус тус нэмэгджээ.

Нийт 649 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна.

Мөн 12 дугаар сарын 10-наас хойш Либерид 8, Сьерра-Леонд 327, Гвинейд-76 батлагдсан тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэн бол Мали улсад 11 дүгээр сарын 24-нөөс хойш хүний өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй ажээ.

Гвиней, Либери, Сьерра-Леон улсад эбола вируст халдвараар өвчлөгсдийн нас, хүйсний байдалд дүн шинжилгээ хийхэд хүйсний хувьд ялгаагүй байсан бөгөөд харин 45-аас дээш насныхан 0-14 насны хүүхдүүдтэй харьцуулахад 4 дахин илүү өвчилсөн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …