Тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авна

p1998b3anf4tk1rtk1lqqtjk5eu1Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авах бэлтгэл ажил дуусчээ. Өчигдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны http://www.erc. mn/mn/ вэб хуудасны нүүрэн дээрх E-License цонхонд нэвтэрч бүртгүүлэн тусгай зөвшөөрлийн өргөдөл, хүсэлтийг илгээх боломжтой болсон юм байна. Тусгай зөвшөөрлийн цахим систем ашиглалтад орсноор Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн холбогдолтой үйлчилгээг олон шат дамжлагагүй цогц байдлаар авах боломж бүрдэж байгаа нь энэ юм. Мөн тусгай зөвшөөрөл олгох үйл явц түргэн шуурхай, чанартай болох, хэлтсийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, үйлчилгээний чанар сайжрах давуу талуудтай гэнэ. Цаашид тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг цахим хэлбэрээр үнэлж дүгнэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээллийг цахим бүртгэлд шилжүүлэх ажлыг хийх юм байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …