Таван минутын амтат пицца хийх арга

10577065_513034088840540_2729128653644379122_nТавхан минутад хийдэг хайруулын тавагны пицца. Үнэхээр амархан бас сайхан амттай юм билээ.

Орц: 1 өндөг, 4 халбага цөцгий, 4 халбага гурил, жаахан давс, перец нийлүүлж хутгана. Зуурмаг тортных шиг шингэвтэр болно. Хайруулын тавагтаа жаахан тос хийж халааж байгаад гурилаа гоожуулж дэлгээд дээр нь лечо түрхээд хиам зайдас… (идэхийг хүссэн бүхнээ) өрж тавиад сырээ үрээд таглаад тавина. Сыр хайлаад ирэнгүүт (3 минут орчим) плитка унтраагаад 2 минут болгоод гаргана. Сайхан хооллоорой.

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …