“Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хяналт-шинжилгээний арга зүй” сургалтыг зохион байгууллаа

f9028287553c61988d3d72d9b022fd3aХүн амын хөгжил, нийгмийн хагмааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас төрийн захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний өнөөгийн байдлыг танилцуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, нийгмийн аудитын  онол арга зүйн мэдлэг мэдээлэл олгох зорилго бүхий  “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хяналт-шинжилгээний арга зүй” сэдэвт сургалтыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд зохион байгууллаа.

   Тус сургалтанд яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын мэргэжилтнүүд, яамны харьяа агентлаг Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Олон улсын хүүхдийн Найрамдал төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
Сургалтаар  “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ ба шалгуур үзүүлэлтийг сонгох арга зүй”, “Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний өнөөгийн байдал, ХШҮ-ний ажлын 2015 оны зорилт”, “Бодлогын шинжилгээ ба үр дүн, үр нөлөөллийн үнэлгээний арга зүй”, “Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрт хийсэн үнэлгээний тайлан, ХШҮ хийх аргачлал”, “Эрсдэлийн удирдлага ба эрсдэлийн үнэлгээний арга зүй”, “Нийгмийн аудит, түүнийг хийх арга зүй” сэдвийн хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Х.Оюунцэцэг, яамны ХШҮДАГ-ын газрын дарга Д.Эрдэнэсувд, Удирдлагын академийн багш нар хичээл зааж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ сургалт салбарын хэмжээнд ХШҮ хийх ерөнхий аргачлалыг хэлэлцэж зөвшилцсөн, салбарын мэргэжилтнүүдийн бодлогын шинжилгээ хийх чадавхийг дээшлүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …