Жүжигчин Г.Золбоот: Надад дурласан хүүхнүүд эхнэрийг минь хэсэгтээ л зовоосон

zolboot-5910315845201412180306Дуучин Ц.Мөнхсоёлын клипэнд тоглох гээд хамтдаа буудал хэссэн биш, хэдэн жилийн өмнө хэвлэлийн хуудаснаа нэр холбогдоод авсан жүжигчин Г.Золбоот өнөө хэр нь гэр бүлдээ үнэнч яваа гэж өөрийгөө тодорхойлдог юм билээ. Олон кинонд тоглож, нэр алдар нь түгж явсан залуу цагийнхаа дурсамжийг мань эр өдгөө ч нууцлах дургүй бөгөөд охид хүүхнүүдийн танилцах хүсэлт, хайрын захианд ёстой л нэг даруулах дөхдөг байж. Олонд танигдсан сайхан залуугийн эхнэрт ч нь зарим үед янз бүрийн дарамт шахалт ирж байсан гэх.

Энэ талаар жүжигчин Г.Золбоот “Надад дурласан хүүхнүүд эхнэрийг минь нэг хэсэг их зовоодог байж билээ. “Золбоотоос салаад өгөөч” гэж утасдсан нь ч бий. Харин би тиймэрхүү асуудалд хутгалдах дургүй, эхнэртээ их үнэнч” гэж ярьсан удаатай. Өөрийгөө хаана ч, ямар ч үед байгаагаараа байж чаддаг гэж үнэлэх дуртай Г.Золбоот харин хатуу тоглоом даадаггүй гэж үнэнээ хүлээсэн гэнэ.

“Үнэхээр тоглоом ч биш, шоглоом ч биш юмаар хүний дургүй хүргээд байвал яаж тэсэхэв дээ. Тэрний оронд яг юу хэлэх гээд байгаа, ямар юм харуулах гэснээ шууд л илэрхийлсэн нь дээр” гэж эгдүүцсэн жүжигчин эр өөрөө ч бусдаар тоглох дургүй гэсэн шүү.

zolboot-4906276993201412180304 zolboot-1127067209201412180304 zolboot-2101354228201412180304 zolboot-3776904220201412180304 zolboot-7834437637201412180304 zolboot-8987327065201412180304 zolboot-6543433383201412180304

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …