Эрчим хүчний сайд цахилгаан станцуудаар орлоо

7483f80e106b963b3c386eba79e9ff2363c1ee67Эрчим хүчний сайд Д.Зоригт ДЦС-III, ДЦС IV төрийн өмчит хувьцаат компаниудаар орж, ажил байдалтай нь танилцлаа. Энэ хоёр станцад аль алинд нь өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Станцын удирдлагууд өөр өөрийнхөө компаний үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал хүсэлтээ шинэ сайддаа уламжилж байлаа. ДЦС-III ТӨХК нь энэ оны зургадугаар сард 50 МВт-турбогенераторын өргөтгөлөө хүлээж авсан.  Үүний үр дүнд нэгж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг хямдарч 2014 онд 1 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах нөхцөл бүрджээ. Өвөлжилтийн бэлтгэлийг 96-100 хувь хангаж, өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байгаа тухайгаа ДЦС-III ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чимиддорж танилцууллаа. ДЦС- IV ТӨХК нь мөн л 123 МВт-ын турбогенераторыг суурилуулж байгаа. Удахгүй энэ сарын 22-ны өдөр хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээжийг сайжруулах талаар дотоод нөөц боломжид тулгуурлан хийж байгаа ажлаа ДЦС- IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар дэлгэрэнгүй танилцууллаа.

Дээрх 2 компаний удирдлагууд эрчим хүчний үнэ тарифыг бодит түвшинд, салбарын хэмжээнд дагаж мөрдөж байгаа дүрэм журмыг цаг үеийн нөхцөл байдалтай холбгдуулан шинэчилж өөрчлөх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэх, банк, санхүүгийн байгууллагын урт богино хугацаатай өр авлагыг шийдвэрлэх гэх мэт тодорхой асуудлуудаар санал хүсэлтэй илэрхийлэв. Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ эрчим хүчний салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үргэлжлүүлэхийн зэрэгцээ марктенг, менежментийг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Эрчим хүчний салбарт ил тод байдлыг дээшлүүлэх, компаний засаглалыг сайжруулах талаар хийхээр төлөвлөсөн ажил байгаа гэдгээ хэлэв. Ялангуяа төрийн өмч давамгайлсан хувьцаат компаниудын хувьцааны тодорхой хэсгийг Хөрөнгийг биржээр дамжуулж худалдан борлуулж, тухайн компанид хөрөнгө оруулахын зэрэгцээ компанийн ажилчдад нь 5 хүртэлх хувийг давуу эрхээр хувьчилж ч болох юм гэв. Энэ талаар удахгүй Засгийн газрын түвшинд шийдвэр гаргана гэж тэр хэллээ.

Ойрын үед ДЦС-V, Тавантолгойн ДЦС, Эгийн голын УЦС гээд шинэ шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулснаар Монгол Улс эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох ёстой. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд салбарын хамт олны гар нийлсэн хамтын ажиллагаа, идэвхи санаачлага, хичээл зүтгэл чухал гэдгийг тэр онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: www.shuud.mn

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …