Ким Чен Ун ялалт байгууллаа

0151-600x375Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын тагнуулын ажилчдын тухай өгүүлэх “Ярилцлага” киноны нээлт хойшилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Киноны нээлт энэ сарын 25-нд болох байсан юм. Өчигдөр “Sony” компани “Ярилцлага” киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгджээ. Дээрх мэдэгдлийн дараа тус кинонд гол дүрийг бүтээж буй Жеймс Франко твиттертээ “Ким Чен Ун ялалт байгууллаа. Гайхалтай” гэж жиргэжээ.

Энэхүү киноноос болж “Sony” компанийн дотоод сүлжээгээ хакердуулж, “Жеймс Бонд”-ын шинэ ангийн зохиол болон компанид хамааралтай нууц материалууд нийтэд ил болсон юм. “Энхийг сахиулагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд “Sony” компанийн удирдлагуудад “Ярилцлага” киноны нээлтийг хийвэл, 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон шиг халдлага үйлдэнэ гэдгээ анхааруулжээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …