Шинэ яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

61e9531bacc11ac1originalЗасгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан өөрчлөн байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ томилгоо хийлээ.
Дараах албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлжээ.
1.Жамсрангийн Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын;
2.Бат-Амгалангийн Болдбаатарыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргын;
3.Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын;
4.Равжихын Эрдэнэбүрэнг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;
5.Пүрэвийн Алтангэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын;
6.Хадбаатарын Золжаргалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын;
7.Даваадоржийн Дэлгэрцогтыг Уул уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;
8.Пүрэвдоржийн Гантулгыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн;
9.Аюурзанын Эрдэнэтуяаг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын.
Дараах албан тушаалтнуудыг шинээр томиллоо.
1. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Бат-Амгалангийн Болдбаатар;
2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ;
3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Равжихын Эрдэнэбүрэн;
4. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Даваадоржийн Дэлгэрцогт.
Чөлөөлөгдсөн Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлын байранд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах ба шинээр томилогдтол яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар Төрийн нарийн бичгийн даргын үүргийг хариуцан гүйцэтгэнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт …