Жастин Бибер: Тэр бол утга учиргүй цуу яриа

e98ce23b07c59d07originalСелена Гомесоос салаад Канадын дуучин Жастин Бибер олны өмнө янз бүрийн хүүхнүүдтэй их үзэгдсэн. Хамгийн олон удаа нь жүжигчин Стивен Болдуины 18 настай охин Хэйли Болдуинтай харагдсан билээ. Гэвч түүнийг хэн нэгэнтэй дотносуулах нь арай эрт байна. Нэрт дуучин залуугийн зүрх сэтгэл өдгөө чөлөөтэй байгаа аж.

Хүмүүс солиорсон байх аа. Би одоо орь ганцаараа залуу шүү. Кэйли бол миний эртний анд. Утга учиргүй цуу ярианууд их гарах юм даа” гэж 20 настай дуучин залуу Хэйлитэй авахуулсан хар, цагаан өнгийн зурган дороо бичжээ.

Хэйли ч мөн уг зургийн дор “Та нарын дэгдээсэн элдэв цуу яриаг бид зогсоосон гэж найдаж байна” хэмээн бичсэн аж. Сүүлийн үед Бибер, Хэйли, эгч дүүс болох Кайли, Кендалл Женнер нар хамтдаа шөнийн клубүүдээр их үзэгдэх болсон.

Харин Селена Гомесын хувьд тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Биберыг одоог хүртэл хайрлаж, хүндэлж явдаг гэдгээ өгүүлжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …