Apple-ийн анхны компьютерийг дуудлагаар худалджээ

32_0776306cd5af85537b8b942955d57f8aa3c0b38dДэлхийд технологийн чиглэлд тэргүүлэгч пүүсийн Apple 1 бүрэн ажиллагаат компьютерийг дуудлага худалдаан дээр 365,000 ам.доллараар худалджээ. Энэ нь Apple-ийн хамтран үүсгэн байгуулагч Стив Жобс 1976 онд өөрийн гражаасаа худалдсан гэх цорын ганц төхөөрөмж юм. Өдгөө алдарт пүүсийн анхны Apple 1 компьютер дэлхий дээр 50 хүрэхгүй цөөн тоотой байгаа юм. Хэдий ховор, үнэ цэнэтэй ч гэлээ уг компьютер Christie-гийн дуудлага худалдааны танхимд үнэлэгдсэн 400,000-600,000 долларын үнэд хүрсэнгүй. Өнгөрөгч 10 дугаар сард Хенри Форд байгууллага эдгээр компьютераас нэг ширхгийг худалдан авахдаа 905,000 доллар зориулсан билээ.

       Apple 1 хэмээх тус пүүсийн анхны компьютерийг 1970-аад оны үед анхны үүсгэн байгуулагчид болох инженер Стив Возниак, Стив Жобс нар өөрсдийн гараар бүтээж байсан юм. Тухайн үед шинэхэн үйлдвэрлэгдсэн Apple 1 нь 666.66 доллараар зарагдаж байжээ. Уг компьютерийг бүтээх ажлаа санхүүжүүлэхийн тулд Жобс өөрийн VW машиныг, Возниак тооцоологч машинаа 500 доллараар зарж байсан гэдэг.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …