Германд лалын шашныг эсэргүүцсэн жагсаал газар авч байна

jagsaalГерманы Дрездэн хотод 15 мянга гаруй хүн лалын шашны эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагссан байна. Жагсаалын үеэр бэртэж гэмтсэн хэрэг гараагүй ч жагсаал хурдацтай хүрээгээ тэлж байгаа нь эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй хэмээн цагдаа нар үзэж байна. Жагсаалд оролцогчид лалын хэт давруу үзлийг эсэргүүцэн, Ойрхи Дорнодбос лалын дүрвэгчид олноороо ирж байгааг хязгаарлахыг шаарджээ. Тус улсын бусад хотод ч ийм жагсаал болж байпаа аж.Ирак болон Сирид ажиллагаа явуулж буй “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдэхээр Германаас 500 гаруй залуу явсан гэсэн мэдээлэл байгаа юм. Тэд буцаж ирээд террорист халдлага үйлдэж болзошгүй гэж германууд түгшиж байна. Лалын шашныг эсэргүүцсэн жагсаал цуглаан улсынх нь дөрвөн сая лалын шашинтанд дайсагнагчдыг бий болгож, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж Германы удирдагч нар түгшиж эхэлжээ.

 

 

Үндэсний шуудан

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …