Автозасвар, автомашины гараажуудад шалгалт хийжээ

14865Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 12 автозасвар, 15 хотхоны 35 автомашины гараажуудад энэ сарын 5-16-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион явуулсан байна.

Шалгалтын явцад нийт 64 зөрчил дутагдлыг илрүүлэн газар дээр нь 21 зөрчлийг арилгуулан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн ажиллажээ.

Автомашины гараажуудад хяналт шалгалтыг явуулахад гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл стандартын дагуу байрлуулаагүй, авралтын зам гарц хааж машин тэрэг байрлуулсан, гал илрүүлэх дохиоллын систем ажиллахгүй зэрэг зөрчил дутагдал илэрч байсан ба гал түймэр гарсан үед ихээхэн хэмжээний хохирол учрах магадлал өндөр байжээ.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …