Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц гэр хорооллын гэрэлтүүлгийг шинэчилнэ

p199at9dera7kth01lf8vetu841Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр” батлах тухай асуудлыг оруулсны дагуу хэлэлцэн шийдвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын төвшинг сайжруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөтөлбөр баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд 14450 ширхэг гэрэлтүүлэгч шинээр суурилуулахаар болсон. Үүнд, шинээр барих 80 км автозамын ажилтай уялдуулан 3400 ширхэг, нийслэлийн төсөв, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар 10000 ширхэг, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр 1050 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулахаар төлөвлөжээ.
Мөн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шилэн кабель, утасгүй WiFi, WiMax, үүрэн телефоны сүлжээг ашиглан хотын гэрэлтүүлгийн удирдлага, хяналтын автомат системийн сүлжээг бий болгохоор зорьж байна. Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийсэн гэрэлтүүлгийн сүлжээ анх удаа бий болох бөгөөд нэгж гэрэлтүүлэгчийн ашиглалт засвар үйлчилгээний зардал буурч, дэлхийн хөгжингүй хотуудын жишигт хүрсэн гэрэлтүүлэгтэй болж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжрах боломжтой болно.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …