О.Магнай Д.Дагвадорж хоёр маргалдаж эхэллээ

001d754277b18ea7bigШӨХТГ-ын дарга О.Магнай, Асашёорюү Д.Дагвадорж нарын ширүүхэн маргаан эхэлжээ. Тэдний хэрэлдэх, өштөн дайсан мэт болж хэн нь хэнийгээ дийлэхээ үзэлцэхээр болсон нь АСА циркийн хувьчлалтай холбоотой болоод явав. Монголд ганцхан байдаг Үндэсний циркийг Д.Дагвадорж хувьчилж аваад үйл ажиллагаа явуулахгүй, бүх зүйлийг нь устгаж, циркийн мал амьтан байхгүй, ажилчдыг нь цөөлсөн гээд шүүмжлэл эртнээс эхэлсэн. Түүнчлэн циркийн хойд талыг өргөтгөж, баар цэнгээний газар болгосон гэх яриа ч хэвлэлийн хуудаснаас салахаа байсан билээ.

Тэгвэл АСА Циркийг БСШУЯ-тай худалдан авах гэрээ хийхдээ зориулалтыг нь өөрчлөхгүйгээр худалдах гэрээ хийснийг Д.Дагвадорж зөрчиж, баар цэнгээний газар болгон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тиймээс ШӨХТГ-аас ТӨХ-ны даргын тушаалаар хамтарч Ажлын хэсэг байгуулан шалгалт явуулсан ч шалгалтын үр дүн байхгүй тус газраас шаардах бичиг өгсөн ч хариу өгөөгүй гэнэ.

О.Магнай “ТӨХ-нд олон эрх мэдэлтнүүд АСА циркийн талд гарч дараад ямар ч арга хэмжээ авахаа больсон” гэдгийг илэрхийлсэн. Тиймээс АСА циркийн хувьчлалыг цуцлах шийдвэрийг тус газраас гаргажээ. Харин энэ бүхэнд Д.Дагвадорж “Энэ миний хувийн өмч хөрөнгө шүү. Би хуулийн дагуу хувьчилж авсан. Би Монголын циркийг өдий зэрэгтэй авч яваа. Яах гэж АСА циркийг оролдоод байгаа юм бэ, О.Магнай? Төрийн ажлыг хувийн амбийцаар хийнэ гэвэл чамтай хатуу тэмцэнэ шүү. Чи шантаажилж байгаа бол чадахгүй шүү” гэдгээ хэлж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …