Оскарт өрсөлдөхөөр бэлтгэж байгаа Р.Анхням гавьяат тамирчин Мөнхбаярын экс нөхөртэй хамтын амьдралаа эхлүүлжээ

shudarga_mn_1418698236_10268388_552307018222686_1703953748_nМонголын кино урлагт өөрийн орон зайгаа тогтоож “секси” гэсэн имижийг бүрдүүлж чадсан жүжигчин бол Р.Анхням. “Үнсэлт” хэмээх кинонд нүцгэлж олны танил болсон тэрбээр нэг хэсэг “Захиалгат инээд” хамтлагийн гишүүн болж хошин шогт ч хүч үзээд амжсан. “Хоёр шөнө гурван өдөр” кинонд мөн л тэрээр секс дүр бүтээсэн нь олон залуусыг араасаа дагуулах болсон билээ. Тиймдээ түүнийг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн залуучууд нэрлэж, нүцгэн зураг нь нэг хэсэгтээ сайтуудыг чимэх болсон гэдэг. “Ээж маань намайг хүүхэдтэй бол, ачаа үзмээр байна гээд шахаад байна” хэмээн ярилцлага өгч явсан тэрбээр хайртай залуу нь харамсалтайгаар амиа алдсаны дараа дахиж найз залуутай болохгүй гэж хэвлэлээр ам гарч байсан удаатай. Нэг хэсэгтээ тайз, дэлгэцийн урлагаас хол байсан тэрээр өнгөрсөн жил Францын алдарт найруулагчийн бүтээсэн “Чонон сүлд” кинонд гол дүр бүтээж, гурван сая долларын хөлс авч, удахгүй киноныхоо нээлтэнд оролцохоор бэлтгэж байгаа. Үүний зэрэгцээ Р.Анхням маань шинэ амьдрал зохиогоод багагүй хугацааг элээж байгаа гэнэ.  Гучин насны босгыг алхаж яваа Р.Анхням өөрөөсөө 15 насаар ах тамирчин эрийг сонгожээ. Тэр нь волейболын спортын мастер, “Уурхайчин” багийн дасгалжуулагч Баярсайхан . Чамгүй олон багийг дасгалжуулж улсын аваргаас нэлээд олон медаль хүртэж явсан тэр эр өмнө нь хоёронтоо амьдрал зохиож явсан хоёр ч хүүхдийн эцэг аж. Түүний анхны эхнэр нь Монгол улсын гавъяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальтай, дэлхийн аварга, Герман улсын иргэн Мөнхбаяр гэнэ. Тэд нэг хүүхэдтэй бөгөөд өдгөө Германд ээжтэйгээ цуг амьдардаг юм байна. Тэднийг гэр бүлээ цуцлуулж МУГТ Мөнхбаярыг Герман улсын иргэн болоход Монгол даяар шуугиж байлаа. Тухайн үед Мөнхбаяр “Ирээдүйнхээ амьдралаа бодож ийм шийд гаргалаа” хэмээн ярьж байсан. Тухайн үед бас ч гэж чадварлаг тамирчин, цуутай сайхан эрчүүдийн нэгд ордог байсан Баярсайхан гэмтэл авсан үетэй эхнэрийнх нь “урвалт” давхацаж, тамирчин эр “Гэмтэл минь хүндэрч, эхнэрийн маань сэтгэл улам холдож байгаа нь мэдрэгдэж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай. Тэрээр Мөнхбаярыг  герман дасгалжуулагчтай гэр бүл болсны дараа шинэ амьдрал зохиож, нэг охинтой болсон ч удалгүй салжээ. Харин өдгөө жүжигчин Р.Анхнямтай хамтын амьдралаа эхлүүлээд байна. Хосууд саяхан хүүхэдтэй болсон гэдэг мэдээлэл хэвлэлийн хуудсаар бичигдэж байгаа ч Р.Анхням хувийн амьдралынхаа тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

Shudarga.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …