О. Чулуунбат Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллана

10850537_830592380333096_961477963_nМанай шилдэг банкир, эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор О.Чулуунбатыг Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөхөөрөө томиллоо.

О.Чулуунбат нь ОХУ-ын  Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн,  валют, санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй, Орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрээр 1996 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академид “Шилжилтийн үеийн санхүү мөнгөний онцлог” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 1981-1987 онд Улсын Банкны Ерөнхий хорооны Гадаад тооцооны газар Ахлах эдийн засагч, референт

·      1987-1990 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд Ахлах зөвлөх, ахлах дилер (Москва хот, ОХУ)

·      1990-1991 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх

·      1991-1992 онд Хувийн хэвшилд зөвлөх

·      1992-1993 онд ХОТШ банкны 1-р орлогч захирал

·      1993-1996 онд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч

·      1996-2000 онд Салес Капитал маркет пүүст ахлах трейдер (Нью-Иорк хот, АНУ)

·      2000-2006 онд Монгол банкны Ерөнхийлөгч

·      2006-2008 онд Хувийн хэвшилд зөвлөх

·      2008-2012 онд УИХ-ын гишүүн (Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүн). УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга

·      2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …